Вэбсайт · Хостинг · Арчилгаа

Вэбсайтаа бидэнд даатга. Та бизнесээ хөгжүүл.

Бид танай вэбсайтыг хийж, интернэтэд байршуулж, сар бүр шинэчилж өгнө. Урьдчилгаа төлөхгүй — бүгд нэг сарын төлбөрт, 99,000₮-өөс. Та юу өөрчлөхөө л бичиж илгээнэ.

Цэнхэр гэрэлд дүрслэгдсэн эртний Грекийн гантиг баримал
  • Урьдчилгаа 0₮
  • Хостинг, SSL, нөөцлөлт багтсан
  • Домэйнгүй ч эхэлж болно

Хэрхэн ажилладаг вэ

Та хүсэлтээ бичнэ. Бусдыг нь бид хийнэ.

Вэбсайт угсрах програм сурах, хостинг хайх, программист олох шаардлагагүй. Юу хэрэгтэйгээ энгийн үгээр бичээд илгээхэд хангалттай.

Вэбсайтыг тань хийнэ

Танай мэдээллээр гар утас, компьютерт аль алинд нь цэвэрхэн харагдах, хурдан ачаалдаг вэбсайт бүтээнэ. Урьдчилгаа төлөхгүй.

Сар бүр шинэчилнэ

Шинэ үнэ, мэдээ, зураг, ажлын цаг — өөрчлөх зүйлээ бичээд илгээнэ. Бид оруулж, нийтлэхээс өмнө шалгана. Сард хэдэн удаа гэдгийг багц бүрт заасан.

Байршуулж, хаяг холбоно

Вэбийг манай серверт байршуулж, SSL, DNS-ийг тохируулна. Домэйнгүй бол танайнэр.marrytek.com хаягаар шууд ажиллана; өөрийн домэйныг бүртгэгчийн бодит үнээр тусад нь тооцно.

Хамгаалж, нөөцөлнө

Вэбийн ажиллагааг байнга хянаж, өгөгдлийг өдөр бүр нөөцөлнө. Асуудал гарвал нөөцөөс сэргээнэ.

Харьцуулалт

Вэбсайттай болох гурван зам.

Хамгийн хямдыг биш, хамгийн бага толгойны өвчинтэйг нь сонгоорой.

Өөрөө угсрах

Сарын төлбөр бага ч ажил нь таных: загвар сонгох, текст бичих, зураг тааруулах, шинэчлэх бүгд таны цагийг авна.

Нэг удаа хийлгэх

Эхэндээ нэг дор том төлбөр төлнө. Хүлээлгэж өгсний дараа засвар бүр — тусдаа яриа, тусдаа нэхэмжлэл.

Marrytek-т даатгах

Урьдчилгаагүй. Хийх, байршуулах, хамгаалах, сар бүр шинэчлэх — бүгд нэг сарын төлбөрт. Та юу хэрэгтэйгээ л бичнэ.

Үнэ

Нэг сарын төлбөр. Бүх ажил дотор нь.

Вэбсайт хийх, байршуулах, хамгаалах, сар бүр шинэчлэх ажил сарын төлбөрт багтсан. Урьдчилгаа төлөхгүй: хийх зардлыг 12 сарын төлбөрт хувааж тооцдог тул гэрээ 12 сарынх. Домэйн багцад ороогүй — доорх гурван сонголтоос сонгоно.

START

Танилцуулга вэбсайт хэрэгтэй шинэ бизнес, жижиг байгууллагад.

99,000₮ / сар

Жилээр: 990,000₮ 2 сар үнэгүй

12 сарын гэрээ · Урьдчилгаа 0₮

START сонгох
  • Урьдчилгаа 0₮ — хийх зардал сарын төлбөрт багтсан
  • 5 хүртэл хуудас
  • Гар утас, компьютерт аль алинд нь тохирсон
  • Хостинг + SSL хамгаалалт
  • Холбоо барих форм, хайлтын (SEO) үндсэн тохиргоо
  • Байнгын хяналт, өдөр бүрийн нөөцлөлт
  • Контент шинэчлэлт: сард 2 хүртэл
  • Ажлын цагаар тусламж

ACTIVE

Байнга кампанит ажил явуулдаг, шинэчлэлт ихтэй бизнест.

299,000₮ / сар

Жилээр: 2,990,000₮ 2 сар үнэгүй

12 сарын гэрээ · Урьдчилгаа 0₮

ACTIVE сонгох
  • BUSINESS багцын бүх зүйл
  • 15-аас дээш хуудас
  • Жилд 5 хүртэл кампанит хуудас (landing page)
  • Контент шинэчлэлт: сард 10 хүртэл
  • Мэдээ, нийтлэл оруулах — шинэчлэлтийн тоонд багтана
  • SEO, маркетингийн зөвлөгөө
  • Хүсэлтийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ
  • Контент бэлтгэхэд AI-ийн туслалцаа
  • Цаг захиалга + CRM

Нэг шинэчлэлт гэдэг нь одоо байгаа хуудсан дээрх текст, зураг, үнэ, мэдээллийн өөрчлөлт бөгөөд нэг хүсэлт нэг шинэчлэлтэд тооцогдоно. Шинэ функц, систем хөгжүүлэх, цахим төлбөр холбох ажил багцад ороогүй — тусад нь үнэлнэ. Өөрийн домэйн авбал бүртгэл, жилийн сунгалтыг бүртгэгчийн бодит үнээр тусад нь тооцож, гэрээ байгуулахаас өмнө нийт дүнг мөр мөрөөр нь харуулна.

Домэйн

Домэйн байхгүй юу? Асуудалгүй.

Домэйн сарын багцад ороогүй. Гэхдээ танд гурван сонголт бий — аль нь ч болно, дараа нь солих ч боломжтой.

Домэйнгүйгээр шууд эхлэх

Вэбсайт тань танайнэр.marrytek.com хаягаар шууд ажиллана. Нэмэлт төлбөргүй. Хүссэн үедээ өөрийн домэйн руу шилжинэ.

Байгаа домэйноо холбох

Домэйн аль хэдийн байгаа бол бид холбож, DNS, SSL-ийг тохируулна. Нэмэлт төлбөргүй, өмчлөл танайд хэвээр.

Шинэ домэйн биднээр авах

Танай байгууллагын нэр дээр бүртгэж өгнө. Бүртгэгчийн бодит үнээр, гэрээ байгуулахаас өмнө үнийг нь хэлнэ.

Эхлэхэд дөрөвхөн алхам.

01
Ярилцана. 15–30 минутын ярилцлагаар танд ямар вэбсайт, аль багц тохирохыг тодорхойлно.
02
Материалаа өгнө. Лого, текст, зургаа илгээнэ. Бэлэн биш бол юу хэрэгтэйг бид жагсааж өгнө.
03
Бид хийж, нээнэ. Вэбсайтыг бүтээж, хаяг, SSL-ийг тохируулаад интернэтэд нээнэ.
04
Цаашид бид арчилна. Шинэчлэлт, хостинг, нөөцлөлт, хяналт — 100% бидний ажил.

Дараагийн шат

Вэбсайтаас илүү зүйл хэрэгтэй юу?

Бизнес өсөхөд дотоод ажлаа нэг системд оруулах цаг ирдэг. Үүнийг бид захиалгаар хөгжүүлнэ — вэбсайтын сарын багцаас тусдаа төсөл.

AI Agent интеграци

Харилцагчид 24/7 хариулах AI чатбот, давтагддаг ажлыг хийх AI агент.

Бидний ажил

Бидний бүтээсэн системүүд

Бүгд ажиллаж байгаа — яг одоо нээгээд үзээрэй.

  • Unisales платформын нүүр хуудасны дэлгэцийн зураг

    Худалдааны платформ

    Unisales

    Касс (POS), агуулах, тооллого, санхүү, онлайн худалдааг нэг системд нэгтгэсэн платформ — И-баримт, QPay холбогдсон.

    Бидний үүрэгБүтээгдэхүүний дизайн, хөгжүүлэлт, хостинг, арчилгаа — бүхэлдээ Marrytek.

    Нээж үзэх (шинэ цонхонд нээгдэнэ)
  • eHome системийн нүүр хуудасны дэлгэцийн зураг

    СӨХ-ийн менежментийн систем

    eHome

    Орон сууцны өмчлөгчдийн холбооны төлбөр тооцоо, оршин суугчдын бүртгэл, санал хүсэлт, тайланг нэг дороос удирдана.

    Бидний үүрэгБүтээгдэхүүний дизайн, хөгжүүлэлт, хостинг, арчилгаа — бүхэлдээ Marrytek.

    Нээж үзэх (шинэ цонхонд нээгдэнэ)
  • Axiom сургалтын платформын нүүр хуудасны дэлгэцийн зураг

    Сургалтын платформ

    Axiom

    3–12-р ангийн сурагчийн математикийн чадварыг оношилж, дутуу суурь ойлголтыг илрүүлж, тохирсон сурах зам гаргадаг систем.

    Бидний үүрэгБүтээгдэхүүний дизайн, хөгжүүлэлт, хостинг, арчилгаа — бүхэлдээ Marrytek.

    Нээж үзэх (шинэ цонхонд нээгдэнэ)
  • Machina AI шинжилгээний системийн дэлгэцийн зураг

    AI шинжилгээний систем

    Machina

    Автомашины зах зээлийн үнийг хиймэл оюунаар шинжилж, бодит үнийн санал гаргадаг систем.

    Бидний үүрэгБүтээгдэхүүний дизайн, хөгжүүлэлт, хостинг, арчилгаа — бүхэлдээ Marrytek.

    Нээж үзэх (шинэ цонхонд нээгдэнэ)

Эдгээр нь Marrytek-ийн өөрийн бүтээгдэхүүнүүд бөгөөд захиалагчийн төсөл биш. Дизайн, хөгжүүлэлт, хостинг, арчилгааг бид өөрсдөө хийсэн.

Вэбсайтаа өнөөдөр эхлүүлье.

Урьдчилгаа төлөхгүй, домэйнгүй ч эхэлж болно. Хүсэлтээ үлдээгээрэй — ажлын нэг өдрийн дотор холбогдоно.

Үнийн санал авах