Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026-09-28. Энэхүү нөхцөл нь marrytek.com вэбсайтын хэрэглээ болон Marrytek-ээс санал болгох үйлчилгээний ерөнхий нөхцөлийг тайлбарлана. Тусгай гэрээний нөхцөл үүнээс зөрвөл тусгай гэрээг дагаж мөрдөнө.
1. Үйлчилгээг ашиглах
Та вэбсайтыг хууль ёсны зорилгоор ашиглаж, бусдын эрх, системийн аюулгүй байдал, хэвийн ажиллагаанд саад учруулахгүй байна. Вэбсайт дахь мэдээлэл нь ерөнхий танилцуулга бөгөөд баталгаажсан үнийн санал, ажлын хүрээ, хугацааг бичгээр байгуулсан гэрээ тодорхойлно.
2. Үйлчилгээ ба төлбөр
Website-as-a-Service багцын үнэ, багтаамж, шинэчлэлтийн тоо, гэрээний хугацаа нь сонгосон багц болон гэрээнд тусгагдана. 0₮ урьдчилгаа нь «үнэгүй вэбсайт» биш: хөгжүүлэлтийн зардлыг 12 сарын үйлчилгээний төлбөрт хуваан тооцсон нөхцөл юм. Домэйн багцад ороогүй. Захиалагч өөрийн домэйн авбал түүнийг захиалагчийн нэр дээр бүртгэх бөгөөд бүртгэл, жилийн сунгалтын төлбөрийг бүртгэгчийн бодит үнээр багцаас тусад нь тооцно. Домэйнгүй бол вэбсайтыг Marrytek-ийн дэд хаяг (жишээ нь танайнэр.marrytek.com) дээр нэмэлт төлбөргүй байршуулна. Нэмэлт функц, гуравдагч талын төлбөртэй үйлчилгээ тусдаа үнэлгээтэй.
3. Захиалагчийн үүрэг
- Үнэн зөв холбоо барих болон байгууллагын мэдээлэл өгөх.
- Нийтлэх текст, зураг, лого болон бусад материалын ашиглах эрхтэй байх.
- Шаардлагатай зөвшөөрөл, баталгаажуулалтыг хугацаанд нь өгөх.
- Гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөх.
4. Домэйн, контент ба оюуны өмч
Захиалагчийн домэйн захиалагчийн өмч байна. Marrytek нь зөвшөөрлийн дагуу техникийн удирдлага хийнэ. marrytek.com-ийн дэд хаяг Marrytek-ийн өмч бөгөөд захиалагчид шилжихгүй; гэрээ дуусахад түүний ашиглалт зогсоно. Захиалагчийн өгсөн контентын эрх захиалагчид үлдэнэ. Marrytek-ийн урьдчилан бүтээсэн код, хэрэгсэл, загвар, процессын эрх Marrytek-д үлдэх бөгөөд төслийн тусгай үр дүнгийн лиценз эсвэл шилжүүлгийг гэрээгээр тогтооно.
5. Гуравдагч талын үйлчилгээ
Домэйн бүртгэгч, cloud hosting, analytics, төлбөрийн суваг зэрэг гуравдагч талын үйлчилгээ өөрийн нөхцөлтэй. Тэдгээрийн саатал, бодлогын өөрчлөлтөд Marrytek боломжит хэмжээнд хариу арга хэмжээ авах боловч гуравдагч талын системийг бүрэн хянах боломжгүй.
6. Цуцлалт ба үйлчилгээ зогсоох
12 сарын гэрээг хугацаанаас өмнө цуцалбал тусгай гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд үлдсэн сарын үйлчилгээний төлбөр төлөгдөнө. Гэрээ дуусахад сунгахгүй байж болно. Ноцтой зөрчил, хууль бус хэрэглээ, төлбөрийн удаан хугацааны зөрчил гарвал урьдчилан мэдэгдэж үйлчилгээг хязгаарлаж болно.
7. Хариуцлагын хүрээ
Хуульд хориглоогүй хэмжээнд шууд бус алдагдал, ашиг тасалдал, захиалагчийн буруу эсвэл хууль бус контент, захиалагчийн нууц үгийн алдагдал, Marrytek-ийн хяналтаас гадуурх үйл явдлаас үүссэн хохиролд хариуцлага хүлээхгүй. Заавал хүлээх хууль зүйн хариуцлагыг энэ нөхцөл хязгаарлахгүй.
8. Хууль ба маргаан
Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль хэрэглэнэ. Маргааныг эхлээд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг зорих бөгөөд шийдэгдэхгүй бол эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ. Асуултаа expert@marrytek.com хаягаар илгээнэ үү.